МУГЖ С.Ганзориг бие даасан дөрөв дэх тоглолтоо хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2017-11-17 17:46:51
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Алтан намар”, “Алтан шар зам”, “Сүүн цагаан сэтгэл”, “Богд хан уул” зэрэг дуугаараа алдаршсан МУГЖ, Улаанбаатар чуулгын гоцлол дуучин  С.Ганзориг өөрийн бие даасан тайлан тоглолтоо хийхээр болжээ.

Түүний дөрөв дэх удаагийн “Сүүн цагаан сэтгэл” уран бүтээлийн тоглолт энэ сарын 18-нд “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд болох юм.
Тоглолтонд урилгаар Ардын жүжигчин А.Долгор, МУГЖ Г.Эрдэнэбат, хийлч Ч.Дэлгэрцэцэг нар ая дуугаа өргөхөөс гадна БЦДБЭЧ, Нийслэлийн Улаанбаатар чуулгын уран бүтээлчид оролцоно. 
Тогдолтын ерөнхий зохион байгуулагчаар Соёл, урлагийн маркетингийн “Тэнгри Агентлаг”, ивээн тэтгэгчээр “Алтай констракшн” ХХК, “Өөдрөг Мөнгөлөг Алтай” ХХК, “Тайгам Алтай” ХХК зэрэг компани оролцож байгаа аж.
Тэрбээр хамгийн сүүлд 2013 онд өөрийн бие даасан гурав дахь тоглолтоо толилуулж байв. 

Ж.Болор
相关新闻