Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх аян зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-11-17 11:08:32
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт энэ сарын 15-наас эхлэн Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх аяныг зарлалаа. Аяны хүрээнд удирдамж гарсан бөгөөд заасан ажлуудыг аймгийн хэмжээнд тогтож хэвштэл аяныг үргэлжлүүлэх бөгөөд сар бүр хэрэгжилтийг хянан, хариуцлагыг тухай бүрт тооцож ажиллах юм байна.
Баянхонгор аймгийн Засаг даргын иргэд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалтын мөрөөр хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус аяныг зарлаж байгаа аж. Иргэдэд төрийн үйлчилгээг хүнд сурталгүй хөнгөн шуурхай хүргэх, төрийн албан хаагчдын харилцааны ур чадвар, ажлын цаг ашиглалт, сахлига дэг журмыг сайжруулах, авилга, хээл хахууль ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зэрэг ажлуудыг аймгийн хэмжээний төрийн бүх байгууллага, албан тушаалтнууд хэрэгжүүлэх юм.
Байгууллага бүр аяныг хэрэгжүүлэх ажлыг  төлөвлөгөө гарган хэрэгжилтийг ханган үр дүнг тооцож, аймгийн ЗДТГ-т тайлагнаж ажиллах юм байна. Аяныг хэрэгжүүлэх эхний шатны ажлыг ирэх сарын 15-нд дүгнэж, “Төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлье” сэдэвт зөвлөлгөөнийг зохион байгуулахаар товложээ.
                                                                                                                                                              Б.Мөнхзул
相关新闻