Казахстаны Зохиолчдын эвлэлийн дарга Н.Оразалин баярын мэндчилгээ ирүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Казахстан Улсын Зохиолчдын Эвлэлийн дарга Н.Оразалин нэрт яруу найрагч Ж.Какей агсны мэндэлсний 70 жилийн ойн баярыг тохиолдуулан баярын мэндчилгээ ирүүлжээ.
Баяр наадмыг зохион байгуулах хороонд хаягласан тус мэндчилгээнд Ж.Какейн зөвхөн яруу найрагч биш судлаач, багш, авьяаслаг зохион байгуулагч байсныг, Монгол, Казахстаны Зохиолчдын эвлэлүүдийн найрсаг харилцааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэжээ. Мөн "яруу найрагчийн ойн баярын хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж буй Баян-Өлгий аймгийн ард түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье" хэмээжээ.
Дашрамд хээлэхэд, яруу найрагч, Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт Ж.Какейн мэндэлсний 70 жилийн ойг энэ сарын 20-24-ний өдрүүдэд тэмдэглэхээр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол гарч, бэлтгэл ажлууд хийж байгаа ажээ.

Ө.Нурболат