Бийрэн бичлэгийн үндэсний танхим байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын улсын тэргүүний лаборатори дөрөвдүгээр сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Р.Алтанхүүгийн санаачилгаар "Бийрийн бичвэр бүхий үндэсний бичгийн танхим" байгуулагдлаа.
Р.Алтанхүү багш энэ танхимаа үндэсний хэл бичгийнхээ нандин уламжлалыг хадгалах, хүүхдүүдэд уламжлуулах, түгээн дэлгэрлүүлэх зорилгоор нээжээ. Бийрэн бичлэг нь өөрийн гэсэн онцлог чанартай, зориулалтын муутуу цаас, бийр, будаг хэрэглэн бичдэг байна. Мөн эдгээр нь төгс нийцсэний улмаас гоё харагдах нөхцөлийг бүрдүүлж өгдөг аж. Тус танхимыг хэрхэн нээх болсон тухайгаа тэрээр “Би Корпусын сургууль дээр болсон сургалтанд оролцож ирээд бийрэн бичлэгийн клубыг ажиллуулах санаа төрсөн юм. Тэгээд өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн хичээллүүлсэн. Хүүхдүүд маань зуны амралтаараа гэртээ сайн давтаад улам бататгаад иржээ. Тэгээд саяхан шинэ кабинетаа байгуулахаар сургуулийн захиргаандаа санал тавихад маш их дэмжиж, цааш нь сумын Засаг даргад уламжлаад шат шатанд дэмжлэг авсанаар манай кабинет үүд хаалгаа нээлээ. Бид сая долоо хоногийнхоо амралтаар өдөр шөнөгүй ажиллаж байгаад бүтээлүүдээ байрлуулж танхимаа бэлтгэсэн. Бийрэн бичлэг нь крилл бичгийг бодвол их тэвчээр, ур дүй, ухаан зарж, бие, сэтгэл, оюун гурваа төвлөрүүлж бичдэг онцлогтой. Аль нэг нь алдагдах юм бол бийрэн бичлэг биш болдог. Үнэхээр бодлоо төвлөрүүлээд яг зөв суугаад бийр, бэхээ зөв бариад, тохируулаад бичих юм бол бийрэн бичлэгийн ур чадвар, нарийн мэдрэмж харагддаг” гэлээ.
Бийрэн бичлэг нь нэг талаас монгол бичиг, нөгөө талаас урлаг аж. Иймээс хүүхдүүд маш их сонирхон хичээллэж эхэлжээ. Сургуулийн захиргаанаас энэхүү ажлаа улам өргөжүүлж, чанаржуулаад сургуулийн брэнд нэрийн ажил болгох хариуцлагатай, хүндхэн үүргийг түүнд өгсөн байна. Танхимыг байгуулахад зориулалтын материал нэн шаардлагатай учраас санхүүгийн асуудал ч тулгарч байсныг Р.Алтанхүү хэлээд тусламж дэмжлэг үзүүлсэн сумын Засаг дарга Т.Гантулгад талархаж буйгаа илэрхийллээ.
Тус сургуулийн 8б ангийн сурагч н.Нандин-Эрдэнэ “энэ уран бичлэгээр бичихэд хүнийг маш их тайвшруулдаг. Мөн анхаарал төвлөрүүлдэг, тэвчээртэй сууж сургахад нөлөөлдөг. Зан харилцааны хувьд их өөрчлөлт гардаг юм билээ. Би монгол хэл гэдэг шүлгээрээ бүтээл хийсэн” гэлээ. Мөн сургуулийн 9б ангийн сурагч н.Ариунжаргал “Би уран бичмэлд яваад хоёр сар болж байна. Бийрэн бичлэг бичиж сурах нь хүний оюун ухаан задарч, гарын ур дүй чадвар сайжирдаг юм байна. Энэ бийрэн бичлэгээрээ том бүтээл хийж чадахгүй ч гэсэн өөрийнхөө хэмжээнд монголынхоо өв соёлыг үлдээж байгаа нь илүү сайхан гэж боддог. Мөн ухаанаа уралдуулж, тунгаан бичдэг оюуны их том хөрөнгө оруулалт болж өгдөг учраас би маш их дуртай” гэв.

Ч.Отгонцэцэг