Байнгын хороо ирц бүрдээгүйгээс хуралдаанаа хойшлуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-16 19:36:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр 18.00 цагт хуралдахаар товлогдсон ч гишүүдийн ирц хүрээгүйгээс хойшиллоо.

Байнгын хорооны хуралдаанаар Тусгай хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг хэлэлцэх байсан юм. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх байсан ч Ардчилсан намын бүлэг завсарлага авсан ч бүлгээрээ хуралдсан. 

Тиймээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Тусгай хяналтын дэд хорооны гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч гишүүдийн ирц бүрдсэнгүй.

Б.Туул

 
相关新闻