Кёкүшюзан Д.Батбаярыг Владикавказ хотын Хүндэт тэмдэгээр шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-16 14:46:25
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус ахлах зөвлөх, Монголын Сумо бөхийн холбооны Ерөнхийлөгч Кёкүшюзан Д.Батбаярыг ОХУ-ын Владикавказ хотын Хүндэт тэмдгээр шагнажээ.
Кёкүшюзан Д.Батбаяраас өмнө Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Искандер Кубарович Азизов, Нийслэлийн Засаг дарга С.Батболд нар энэхүү шагналын эзэн болсон юм.

Шагналыг Владикавказ хотын дарга, Чөлөөт бөхийн хоёр удаагийн Олимпийн аварга Махарбек Хазбиевич Хадарцев өнөөдөр гардуулжээ. Ноён М.Х.Хадарцев БНМАУ-ын Баатар, Армийн генарал Исса Александрович Плиевийн хөшөөний нээлтэд оролцохоор Монгол Улсад айлчилж байгаа билээ.
Ч.Ариунболд
相关新闻