ӨНӨӨДӨР: “Бизнесийн орчинд стандарт” хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны
зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн
урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд
Мурат Нуртлеу энэ сарын 26-27-нд Монгол Улсад албан ёсны төрийн айлчлал хийнэ.
9:00 цагт: Стандарт, хэмжил зүйн газар, Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх /ITDM/ төслийн баг бүрэлдэхүүнтэй хамтран “Бизнесийн орчинд стандарт” хэлэлцүүлгийг “Блью скай” зочид буудалд зохион байгуулна. Холбогдох утас: 99006045
9:00 цагт: Дэлхийн цусны үүдэл эс чөмөг шилжүүлэн суулгах холбооны олон улсын хурал “Холидей Инн” зочид буудалд болно.
9:00 цагт: “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчдын хохирол нөхөн төлүүлэлт, эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын сангийн шинэ байранд болно. Холбогдох утас: 91119838
10:30 цагт: ОБЕГ-т ой, хээрийн түймрийн нөхцөл байдал, авч
хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг хүргэнэ.
11:00 цагт: СЭМҮТ-өөс хар тамхитай тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан дэлхийд болон манай улсад нөхцөл байдал ямар байгаа талаар “Монгол ньюс”-д мэдээлэл өгнө.
11:30 цагт: “Хархорин-2025” кино наадмын талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
-П. И Чайковскийн "Хунт нуур " балетыг УДБЭТ-ын тайзнаа толилуулна.
-Сагсан бөмбөгийн 3х3-ын насанд хүрэгчдийн
ДАШТ энэ сарын 23-29-нд төв талбайд болж байна.
Орон нутагт:
-Архангай аймгийн Цэцэрлэг хотод Монголын “Урологи-Андрологийн
нийгэмлэгийн 2025 оны ээлжит IV хурал “Орон нутагт урологийн тусламж
үйлчилгээ” сэдвээр энэ сарын 26-29-ний хооронд болно.
-Архангай аймгийн музейд “Байгалийг ойроос” түр үзэсгэлэн 7 дугаар сарын 28-ныг хүртэл гарч байна.