Автотээврийн салбарт инноваци шингэсэн дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-16 09:06:57
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ, Автотээврийн залуучуудын холбоо хамтран ирэх сарын 15-нд МҮХАҮТ-д “Инноваци автотээвэрт” сэдэвт өдөрлөг зохион байгуулах болжээ.

Энэхүү өдөрлөг нь автотээврийн салбарт инноваци шингэсэн дэвшилтэт тоног төхөөрөмж нэвтрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, иргэн аж ахуйн нэгжүүдийн шинэлэг санал, санаачилгыг дэмжих зорилготой юм. Өдөрлөгийн хүрээнд “Инноваци Автотээврийн салбарт” сэдэвт семинар зохион байгуулах бөгөөд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийн бүртгэл эхэлсэн байна. Аж ахуйн нэгжүүд бүртгэлийн маягтыг https://www.transdep.mn цахим хуудаснаас татан авч, injee_29@yahoo.com хаяг руу ирэх сарын 14-ний дотор  илгээх юм.

Өдөрлөгийг БСШУСЯ, Үндэсний хөгжлийн газар, ОӨУБЕГ, болон ҮХАҮТ, Автотээврийн үндэсний төв, ШУТИС хамтран зохион байгуулах аж.

Ч.Ариунболд
相关新闻