Ахмад волейболчдын уламжлалт нөхөрсөг тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-15 22:16:51
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хойд бүсийн аймгуудын ахмад волейболчдын нөхөрсөг тэмцээн Сэлэнгэ аймагт  амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон гурван аймгийн нийт 70 гаруй ахмад тамирчин оролцжээ. 
Тус ахмад волейболчдын нөхөрсөг тэмцээний тэргүүн байрт эрэгтэйчүүдээс Д.Цог ахлагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид, эмэгтэйчүүдээс Ж.Энхтайван ахлагчтай Орхон аймгийн баг тамирчид шалгарчээ. Тэмцээний шилдэг довтлогч эрэгтэй тамирчнаар Дархан-Уул аймгийн Д.Цог, эмэгтэйчүүдээс Сэлэнгэ аймгийн н.Бямбасүрэн, тэгш тоглогчоор эрэгтэйчүүдээс Орхон аймгийн н.Гансүх, эмэгтэйчүүдээс мөн аймгийн н.Төмөрбат нар шалгарсан байна. Ахмад волейболчдын нөхөрсөг тэмцээний хамгийн өндөр настай нь Сэлэнгэ аймгийн тамирчин 73 настай н.Самдаг, мөн аймгийн 70 настай  н.Дунгаамаа нар байлаа.
Ийнхүү Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын газар хойд бүсийн буюу Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгуудын ахмадуудын дунд волейболын нөхөрсөг тэмцээн гурав дахь удаагаа энэ сарын 13-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Ч.Отгонцэцэг
相关新闻