"Авьяаслаг өлгийчүүд" урлагийн наадам зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-15 20:24:46

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Залуучуудын холбоо болон Оюутны холбооноос ирэх сарын 2-ны өдөр "Авьяаслаг Өлгийчүүд" урлагийн их наадмыг зохион байгуулахаар болжээ.

Казахын ард түмний урлаг, соёлыг нийслэлчүүдэд сурталчилах зорилгоор ШУТИС-ийн байранд болох уг арга хэмжээнд Баян-Өлгий, Ховд аймаг, Налайх, Эрдэнэт, Дархан зэрэг томоохон хотуудад амьдарч, суралцдаг казах оюутан залуучууд баг болон оролцох боломжтой аж. Наадмаар гоцлол дуу, хөгжим, хамтлаг бүжиг, шүлэг, хамтлаг дууны төрлөөр өрсөлдөх юм.

Зохион байгуулагчдын зүгээс тэргүүн шалгарсан багт 400 мянга, хоёрдугаар дугаар байрт 300 мянга, гуравдугаар байрт 200 мянган төгрөгийн мөнгөн шагнал олгож урамшуулахаа зарлаад байна.
 

Ө.Нурболат

相关新闻