Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 50 шахам хувийг барагдуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-15 17:57:52
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд оны эхний 10 сарын байдлаар 271 гэмт хэрэг бүртгэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 15,3 хувиар өссөн байна. Гэмт хэргийн улмаас 225.5 сая төгрөгийн хохирол учирснаас 47.3 хувийг төлүүлж барагдуулсан талаар аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан Нийгэм, эдийн засгийн байдлын танилцуулгад дурджээ.
 
Нийт гэмт хэргийн 52.4 хувийг бусдын бие махбодод гэмтэл учруулсан гэмт хэрэг, 20.7 хувийг хулгай, 4.4 хувийг хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 14.4 хувийг бусад гэмт хэрэг эзэлжээ.
 
Түүнчлэн оны эхнээс 587 хүн саатуулагдаж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 24 хүнээр буюу 3.9 хувиар буурчээ. Нийт гэмт хэргийн 14.8 хувийг хүндэвтэр гэмт хэрэг эзэлж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 14 хэргээр буюу 25.9 хувиар бага байна. Харин эмэгтэй хүн оролцсон гэмт хэрэг 1.7 дахин, бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг 1,6 дахин, хүүхэд оролцсон гэмт хэрэг 20.0 хувиар тус тус нэмэгджээ.
 
Статистик мэдээнээс харахад 2015 онд 279, 2016 онд 281 гэмт хэрэг бүртгэгдэж сүүлийн 3 жил дараалан өссөн үзүүлэлттэй гарчээ.  

Ө.Нурболат
相关新闻