Сэлэнгэ аймаг “Эрчимжсэн үхрийн аж ахуй” хөтөлбөр хэрэгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. “Эрчимжсэн үхрийн аж ахуй” аймгийн хөтөлбөрт хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгч ахмад мал зүйчид, төрийн байгууллагад ажиллаж байсан ахмадууд зэрэг 100 гаруй хүмүүсийн саналыг тусгажээ. Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын засгийн газрын болон аймгийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Мах, сүүний анхдугаар аян”-ыг хэрэгжүүлэх, хүн амын эрүүл ахуйн стандартын шаардлагад нийцсэн мах, сүүний хангамжийг нэмэгдүүлэх, үхрийн фермерийн жишиг загвар аж ахуйг тэргүүн ээлжинд байгуулж, өргөжүүлэх замаар хэрэгжүүлэхэд чиглэгдэж байгаа аж.
Үхрийн фермерийн жишиг “загвар” аж ахуй байгуулна
Үхрийн аж ахуй нь монгол оронд үржүүлж ирсэн таван хошуу малын дотроос хамгийн таваарлаг, байгаль орчинд ээлтэй, таван хошуу малын дотор ашиг шим өндөртэй мал гэж эрт үеэс маллаж ирсэн уламжлалтай юм.
Сэлэнгэ аймгийн хувьд сүүлийн 10 гаруй жилд өндөр ашиг шимт цэвэр, эрлийз малыг өсгөн үржүүлэх талаар аймгийн хэмжээнд багагүй ахиц, дэвшил гарч байгаа аж. Тус аймаг нь 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 1.599.750 толгой мал тооллуулсанаас 14.0 хувийг үхэр сүрэг эзэлж, 224.3 мян.толгойд хүрч 2008 оныхоос 66.1 хувиар буюу 90.2 мянган толгойгоор өсчээ. Мөн дээрхи тооллогын дүнгээр 9837 өрх мал тооллуулсанаас 9287 өрх нь үхэртэй, мөн 42 ААН-д 11175 үхэр тооллогджээ. Аймгийн хэмжээнд 2016 оны байдлаар 12.2 мянган толгой цэвэр үүлдрийн, 55.2 мянган толгой эрлийз үхэр үржүүлж байгаагаас 4.0 мянган толгой сүүний чиглэлийн Хар тарлан, Талын улаан, Голштейн үүлдрийн, 6.8 мянган толгой Алатау, Симменталь зэрэг мах-сүүний чиглэлийн үхэр, 45.2 мянган толгой хар, улаан Ангус, Сэлэнгэ, Казакын цагаан толгойт, Лимузин, Халимаг зэрэг арвин ашиг шимт үүлдрийн үхэр байна.
Үхэр сүргийн тоо толгойгоор Мандал, Орхонтуул, Баянгол, Баруунбүрэн, Цагааннуур сумд тэргүүлж байгаа бол хамгийн бага үхэртэйгээр Түшиг, Сүхбаатар, Хүдэр орж байгаа юм. өнөөдөр Сэлэнгэ аймаг үхрийн аж ахуйгаас жилдээ 38.2 сая литр сүү, 6.4 мянган тн мах, 40.0 мянган ширхэг арьс шир бэлтгэж байгаа нь МАА-н үйлдвэрлэлээс бэлтгэсэн сүүний 100 хувийг, махны 48.6 хувь, арьс, ширний 12 хувийг тус тус эзэлж байгаа ажээ.
Өнөөдөр Сэлэнгэ аймаг үхрийн аж ахуйгаас жилдээ 38.2 сая литр сүү, 6.4 мянган тн мах, 40.0 гаруй мянган ширхэг арьс шир бэлтгэж байгаа нь МАА-н үйлдвэрлэлээс бэлтгэсэн сүүний 100 хувийг, махны 48.6 хувь, арьс ширний 12 хувийг бэлтгэж, өнөөдрийн ханшаар нийтдээ 39.7 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа юм. Энэ 2017 онд үхрийн үржүүлгийн талаар Зүүнбүрэн суманд Чех улсын мэргэжилтнүүдтэй хамтран үзүүлэх сургууль, талбайн өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд Хушаат суманд Казакын цагаан толгойт үхрийн үржлийн аж ахуйг Мерси кор Олон Улсын байгуулагтай хамтран 2 жилийн хугацаатайгаар төсөл хэрэгжүүлэхээр болсон зэрэг хөтөлбөрийн эхний ажил арга хэмжээг авч хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 13 суманд үржлийн дээд зэрэглэлийн мал нийлүүлэх замаар үхрийн тоо толгойг нэмэгдүүлэх аж. Энэ арга хэмжээнд нийтдээ 2.3 тэрбум төгрөгийг зарцуулахаар тооцоолж, жилдээ нэг үнээнээс 2000-2500 л сүү, 18 сарын настай үхрийн амьдын жинг 350 кг-аас доошгүй жинд хүргэж, зах зээлд нийлүүлэх боломж бий болох ажээ. Ингэснээр сүргийн эргэлт сайжирч, нэг малаас авах ашиг шим дээшилж малчдын ашиг орлого нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа юм. Энэхүү хөтөлбөр үндсэн 6 зорилтын хүрээнд 39 ажил арга хэмжээ хэрэгжүүлэхээр дэвшүүлээд байна. Үүнд: 1. Эрчимжсэн үхрийн аж ахуйг хөгжүүлэх эрх зүй, эдийн засгийн орчинг сайжруулах хүрээнд 7 хэрэгжүүлэх арга хэмжээ 2. Эрчимжсэн үхрийн аж ахуйг бүсчилэн хөгжүүлэх, загвар нэгж бий болгож өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд 7 хэрэгжүүлэх арга хэмжээ 3. Эрчимжсэн мал аж ахуйг эрхлэх чадавхийг дээшлүүлж, борлуулалтыг дэмжих хүрээнд 7 хэрэгжүүлэх арга хэмжээ 4. Шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх, өндөр ашиг шимт мал, амьтан, тэдгээрийн үр, хөврөл үр гадаадаас авах, үржлийн материал солилцох, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах5 5. Малын төрөл, ашиг шимийн чиглэлд тохирсон уургийн агууламж өндөртэй тэжээлээр хангах 3 6. Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийг дараахь чиглэлээр хоршин ажиллахыг дэмжинэ.

Газар тариалангийн үйлдвэрлэлийн бүс нутагт үхрийн аж ахуйг хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой аж
Сэлэнгэ аймаг нь Монгол орны хойд бүсэд оршдог тариалангийн бүс нутаг билээ. Сүүлийн жилүүдэд мал тоо толгой ихээр нэмэгдэж байгаагаас тариаланч малчид хоёрын зөрчилдөөн төдийгүй малчид хоорондоо бэлчээр, хадлангийн талбайн маргаан ихээр гарахын зэрэгцээ тариалангийн талбай болон бэлчээрийн талбай, ойн экосистем цөлжилтөнд өртөх хүчин зүйлс тулгараад байгаа юм. Иймээс газар тариалангийн үйлдвэрлэлийн бүс нутагт үхэр сүрэг нь газар тариалан, мал аж ахуйг хослуулан хөгжүүлэхэд хамгийн тохиромжтой салбар ажээ.
Сэлэнгэ аймаг нь үхэр сүргийн тоо толгой хэмжээ, үүлдэрлэг байдлын чанараар улсын хэмжээнд тэргүүлдэг бөгөөд нийт сүрэгт үхэр сүргийн эзлэх хувийн жин улсын дунджаас 7.4-8 хувиар илүү байдаг байна.

Хөтөлбөр хэрэгжсэнээр эрчимжсэн үхрийн аж ахуй эрхлэгчдийн орлого, амьжиргааны түвшин дээшилнэ
Манай орны нийгмийн хөгжлийн чиг хандлага, хүн амын суурьшил зэрэгтэй уялдуулан үхрийн махны дотоодын болон гадаад зах зээл дэхь эрэлт хэрэгцээ нэмэгдэж, үнийн хувьд ч бусад малын махнаас 20-25 хувиар өндөр байдаг аж. Иймээс малыг 90-ээс доошгүй хоногоор бордох замаар нойтон махны хэрэгцээг жилийн турш хангах арга барилд малчдыг сургах, нөгөө талаас ОХУ-ын зүгээс Монгол Улсаас зөвхөн үхрийн мах авах шаардлага тавьдаг тул Сэлэнгэ аймаг үхрийн тоо толгойг одоогийнхоос 200.0 хүртлэх мянган толгойгоор нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээгээ хангах. Улмаар 20.0 мянган тн мах гаргах нөхцлийг бүрдүүлэх үүднээс “Эрчимжсэн үхрийн аж ахуй хөтөлбөр”-ийг боловсруулсан байна. Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр:
-Эрчимжсэн мал ахуйг эрхлэх эрх зүй, эдийн засгийн таатай орчин бүрдэнэ.
-Эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдийн бизнесийн болон технологийн мэдлэг чадвар дээшилнэ.
-Нийт 17 суманд 20-50 үнээ бүхий цөм сүргийн аж ахуй бий болж, нийт үхэр сүргийн тааварлаг чанар сайжирч сүү, мах зэрэг ашиг шимийн гарц нэмэгдэх нөхцөл боломж бүрдэнэ.
-Малын үүлдэрлэг байдал сайжирч, бүтээмж нэмэгдэж, эрчимжсэн үхрийн аж ахуй эрхлэгчдийн орлого, амьжиргааны түвшин дээшилнэ.
-Бүсийн тулгуур төв, орон нутгийн хөгжлийн төв, суурин газрын хүн амын хүнсний хангамж дээшилнэ хэмээн үзэж байгаа юм.
Энэхүү “Эрчимжсэн үхрийн аж ахуй” аймгийн хөтөлбөрийн төслийг өнөөдөр хуралдсан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын YII хуралдаанд аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр оруулан хэлэлцүүлж, төлөөлөгчдийн 100 хувийн саналаар баталлаа.

Ч.Отгонцэцэг