Заг сум спорт цогцолбортой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд “Харч-Өөл” ХХК 400 сая төгрөгөөр Заг сумын ард иргэд, хүүхэд залуусын хөгжих боломж, эрх ашгийг хүндэтгэж орчин үеийн Спорт цогцолборыг барьж өгчээ.
Спорт төвийн нээлтээр гар бөмбөгийн аварга шалгаруулах бүсийн тэмцээнийг энэ сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулж, нийт эрэгтэй 10, эмэгтэй 12 багийн 240 гаруй тамирчин буюу тус аймгийн Баянхонгор, Жинст, Хүрээмарал, Заг, Байдраг сумдын тамирчид өрсөлдсөн байна. Тус тэмцээний эрэгтэй төрөлд Баянхонгор хотын Барилгын коллежийн н.Золсүрэн ахлагчтай баг тамирчид эзэлж, цом өргөмжлөл, алтан медаль, нэг сая төгрөгийг гардан авлаа. Харин эмэгтэйчүүдийн төрөлд нэгдүгээр байрт Жинст сумын н.Саранчимэг ахлагчтай баг тамирчид бусдыгаа манлайлжээ. Мөн хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар нь Шилдэг холбогч, шилдэг хамгаалагч, шилдэг тэгш тоглогч нарыг тодруулж өргөмжлөл, 100.000 төгрөгийн мөнгөн шагналаар шагнасан байна.
Б.Мөнхзул