Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтыг орон нутагтаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2017-11-14 18:40:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах тусгай зөвшөөрөлтэй болжээ.

Уг тусгай зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс хоёр жилийн хугацаагаар олгосон байна. Өмнө нь тус аймагт дээрх чиглэлээр сургалт явуулах зөвшөөрөлтэй байгууллага байгаагүй бөгөөд албан байгууллага, аж ахуйн нэгжүүд Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн заавар, зөвлөмжөөр үйл ажиллагаа явуулж иржээ.

Энэ талаар аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирал И.Жанболатаас тодруулахад, "Сургалтыг манай төвийн материаллаг бааз, боловсон хүчинд тулгуурлан орон нутагтаа зохион байгуулах боломжтой болов. Мөн уг асуудлаар Мэргэжлийн хяналтын газартай хамтран ажиллахаар тохиролцоод байна. Байгууллагуудаас захиалга ирж байгаа. Хамгийн наад заах нь нам даралтын зуухтай сургууль,  цэцэрлэгүүдийн холбогдох ажилчдад тус зуухны ажиллах горим, аюулгүй ажиллагааны талаар мэдлэг олгож, үйлдвэрийн ослоос урьдчилсан сэргийлүүлэх шаардлагатай байна" гэлээ.

Дашрамд хэлэхэд, 2017 эхний 10 эхний аймгийн хэмжээнд долоон үйлдвэрийн осол бүртгэгдсэн байна.

Ө.Нурболат

相关新闻