Хөрөнгийн бирж өдөрт 2.4 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-11-14 17:17:45
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн бирж энэ сарын 6-10-ны өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулж, нийт 12 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Өдөрт дунджаар 2.4 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна. 

Тодруулбал 75 компанийн 490 374 ширхэг хувьцааг 387 сая 371 556 төгрөгөөр  арилжаалсан байна. 

Харин Засгийн газрын үнэт цаасны  хоёрдогч зах зээлийн нийт 16 удаагийн хэлцлээр 118 016 ширхэг үнэт цаасыг  11 тэрбум 676 сая 103160 төгрөгөөр арилжаалжээ. Ингэснээр зах зээлийн үнэлгээ 2 их наяд 275 тэрбум болсон бол "MSE ALL" индекс 1,151.81 нэгж болж, 0.0007 хувиар буурсан байна.
Б.Заяа
相关新闻