Сэлэнгийн өсвөрийн волейболчдын амжилт буухиалсаар байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. 2017 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Сэлэнгэ Зүүнхараа" охидын баг аваргын алтан медаль, дасгалжуулагч багш Ж.Мөнхбаяр “шилдэг дасгалжуулагч” гэсэн эрхэм цол хүртлээ. Мөн багийн тамирчин Сүхбаатар сумын Спорт сургуулийн 12а ангийн Д.Анужин шилдэг тэгш тоглогчоор шалгарчээ.
Сэлэнгэ аймгийн хувьд өнгөрсөн найман жилийн хугацаанд хамгийн их амжилт дагуулж, хамгийн сайн хөгжиж буй спорт бол волейболын спорт юм. Энэ ч утгаараа Сэлэнгийн волейболын эрэгтэй, эмэгтэй баг тамирчид сүүлийн жилүүдэд улсын аваргын алтан медалийг гурван жил дараалан авахын зэрэгцээ Хүүхдийн спортын IV, V их наадмын алтан медалийг хоёр баг хоёулаа хүртсэн юм.
Иймээс аймгийн волейболын холбооноос тамирчдынхаа амжилтын ахиулах, тэднийг улам хөгжүүлэх, ур чадварыг нь нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Ж.Эрдэнбатын санаачилгаар волейболын гүнзгийрүүлсэн сургалттай таван шинэ ангийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Орхон, Баянгол, Мандал сумын Хэрх тосгонд хичээллүүлж байгаагийн үр дүнд сүүлийн жилүүдэд волейболын тамирчдын амжилтын буухиа тасралтгүй үргэлжилсээр яваа билээ.
Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит тус тэмцээн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, нийт 81 багийн 970 гаруй тамирчид оролцсон юм.

Ч.Отгонцэцэг