Эвдэрсэн 94 газрын байршлыг тогтоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас аймгийн Засаг даргын А/331 тоот захирамжийг үндэслэн аймгийн хэмжээнд эвдэрсэн газрын нэгдсэн тооллогын ажлыг явуулсан байна.
Энэхүү үйл ажиллагааг Баянгол, Ерөө, Мандал, Орхонтуул, Түшиг, Хүдэр сумдад явуулжээ. Өнгөрсөн 7 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хагас сарын хугацаанд хийсэн тооллогын үр дүнд дээрх сумдаас нийт 94 эвдэрсэн газрын байршил бүхий 3635.03 га газрыг тогтоосон байна. Энэхүү олж тогтоосон эвдэрсэн газраа солбицолжуулан зурагжуулж, мэдээллийн сан үүсгэн бүртгэлжүүлсэн байна.

Ч.Отгонцэцэг