МУСГЗ П.Байгальжавын нэрэмжит өсвөрийн морин хуурчдын гуравдугаар наадам болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зэмсэг урлаач П.Байгальжавын нэрэмжит өсвөрийн морин хуурчдын гуравдугаар наадам Даланзадгад хотноо боллоо.
Тус аймгийн Засаг Даргын Тамгын Газраас анх санаачлан нутгийн уламжлалт морин хуурчдын татлагуудыг сэргээн өвлөх, алдаршуулах бодлого баримтлан МУСГЗ П.Байгальжав гуайд санал тавин энэхүү наадамыг хамтран зохион байгуулж эхэлсэн түүхтэй ажээ. Энэ удаагийн наадам нь морин хуурчид хамтлаг болон сонирхогчын гэсэн 2 түвшинд зохион байгуулж байгаагаараа онцлогтой юм байна.
Уг наадамд 8 багийн, нийт 55 өсвөрийн морин хуурчид оролцлоо. Мөн наадамд оролцогчдын хамрах хүрээ нэмэгдэн, морин хуурчдын идэвх чармаалт, ур чадвар сайжирсан байгааг шүүгчид болон оролцогчид хэлж байлаа.
Хорвоогийн хар цагаан өнгийг хоёрхон чавхдасанд багтаадаг хосгүй нэгэн үндэстэн азийн цээжинд бий гэсэн Монголын нэгэн найрагчийн хэлсэн үг бий. Харин энэхүү морин хуурыг болон үндэсний хөгжмийн зэмсгийг үйлдвэрлэгдэг үндэсний хэмжээний ганц үйлдвэрийн эзэн нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын уугуул СГЗ Байгалжав юм. Тэр ч утгаараа энэхүү тэмцээнийг зохион байгуулж үндэсний хөгжмийг түгээх, өвлүүлэх үйлсэд их хүвь нэмрээ оруулж буй нь энэ юмаа. Мөн цаашлаад энэхүү тэмцээнээ улсын чанартай уралдааны түвшинд хүргэх, хүүхдийн суралцаж буй түвшинг илүү нарийн үнэлэх зэргээр өргөжүүлэх талаар МУСГЗ П.Байгальжав ярьсан юм.

Д.Мишигсүрэн