”Бид бичил уурхайчид”-ын анхдугаар зөвлөлгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-11-13 17:15:58
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн “Бид бичил уурхайчид” анхдугаар зөвлөгөөн боллоо.
Тус  зөвөлгөөнийг аймгийн засаг даргын тамгын газар, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо болон Өмнөговь аймгийн Бичил уурхай эрхлэгчдийн холбоо хамтран зохион байгууллаа. Зөвөлгөөнөөр Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны өнөөгийн байдал, бичил уурхайгаар ашигт малтмал олборлогчдын хууль, эрх зүйн орчин болон нөхөрлөл хоршооны зохион байгуулалтад ороход анхаарах зарим асуудлын талаар холбогдох байгууллагын дарга, мэргэжилтэнүүд танилцууллаа. Өмнөговь аймгийн хэмжээнд  6 мянга гаруй хувиараа ашигтмал олборлогч болон хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэд байна гэсэн судалгаа байдаг юм байна. Эдгээр иргэдийг нэгдсэн нэг зохион байгуулалтанд оруулснаар тулгамдаад буй нөхөн сэргээлтийн асуудал,  хөдөлмөрийн аюулгүй байдал болон тэдний эрх ашгийг хуулиар зохицуулах боломжтой болж байгаа юм.
Бичил уурхайчдын хувьд үйл ажиллагаа явуулах газар, бичил уурхайчдын гэрээ, орон нутгийн иргэдийн зохион байгуулалт,  хамтын ажиллагаа дэмжлэг зэрэг тулгамдсан асуудлууд байгаа юм. Мөн  хувиараа ашигт малтмал олборлогчид болон хууль бусаар ашигт малтмал олборлогч иргэд нэгдсэн нэг зохион байгуулалтанд орсноор орон нутгийн ажилгүй иргэдийг ажлын байраар хангах, ядуурлыг бууруулах, албажсан бичил уурхайчид бий болох зэрэг олон давуу талууд гарч ирч байгаа ажээ. Сургалтанд оролцогчид сургалтын агуулга, өгч буй мэдээллүүд хүртээл сайтай тэдэнд тулгамдсан асуудлуудыг хөндөж чадсан зөвөлгөөн боллоо хэмээн ярьж байлаа.
Бичил  уурхай эрхлэх хэлбэр нь нөхөрлөл, хоршоо, бүртгэгдээгүй нөхөрлөл гэсэн 3 төрлөөс бүрдэх бөгөөд хууль эрх зүйн хүрээнд дараах шаардлагуудыг хангасан байх шаардлагатай ажээ. Үүнд нөхөрлөл хоршоо нь 9-өөс дээш гишүүнтэй байна, 18 нас хүрсэн Монгол улсын иргэн, тухайн аймаг нийслэлд оршин суугчаар бүртгэгдсэн байх, Нөхөрлөл хоршооны гишүүн байх ёстой гэж заасан байдаг байна. Манай аймгийн хувьд 11 нөхөрлөл хоршоотой . Мөн  Сайн үйлс- сайхан сэтгэл  Бичил уурхайчдын цэнгүүн, урлагын тоглолт болох бөгөөд маргааш  нөхөрсөг спортын тэмцээнийг зөвөлгөөнд оролцогчдын дунд зохион байгуулах юм байна.
Д.Мишигсүрэн
 
相关新闻