Хотын дарга Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Батболд Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрулыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар хоёр тал ах дүү хотуудын найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэх тэр дундаа газар нутаг байгаль цаг уурын нөхцлөөрөө ижил төсөөтэй хотуудтай хамтран ажиллах асуудлыг хэлэлцэв.
Уулзалтаар хоёр тал ах дүү хотуудын найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэх тэр дундаа газар нутаг байгаль цаг уурын нөхцлөөрөө ижил төсөөтэй хотуудтай хамтран ажиллах асуудлыг хэлэлцэв.
Мөн Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэвид Уиллиам Спрул Улаанбаатар хотод тулгамдаад байгаа агаарын бохирдол, дэд бүтэц, шилжилт хөдөлгөөн зэрэг асуудлаар хотын даргатай санал бодлоо солилцож бүхий л талаар хамтран ажилахаа илэрхийллээ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Ч.Ариунболд