ШУӨЗО-ны Алтай аймаг Ховд их сургуультай түншилж ажиллахаар болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд Их сургуулийн захирал В.Сайнбаяр БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Худалдааны товчооны намын дарга Люган болон Алтай аймгийн бизнесийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Алтай аймгийн их, дээд сургуулиудтай харилцаа тогтоож, оюутан, багш солилцох, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, талуудад нэн шаардлагатай байгаа нийгэм, эдийн засаг, байгалийн ухааны чиглэлийн судалгааны төсөл хамтран хэрэгжүүлэх, харилцан оюутан элсүүлэх зэрэг асуудлуудыг уулзалтын үеэр ярилцлаа.
Уулзалтын дүнд талууд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг түшиглэн Ховд Их Сургуулийн зарим мэргэжлийн ангийн оюутнуудыг цалинтай дадлага хийлгэх, Алтай аймгаас оюутан элсүүлэх, тус сургуулийн төгсөгчдийн ажил эрхлэлтийг дэмжих, харилцан мэргэжилтэн бэлтгэх сургалтууд зохион байгуулах талаар бодитой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр харилцан тохиролцжээ.
Алтай аймгийн зочид тус сургуулийн орчин, анги танхимууд, сургалтын явцтай танилцав.
А.Бямбасүрэн