“Залуу малчин” дэд хөтөлбөр баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 14 дүгээр хуралдаанаар “Залуу малчин“ дэд хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Ховд аймгийн мал аж ахуйн салбарт ажиллаж буй 18-37 насны малчдыг сургаж мэргэшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах эдийн засгийн хөшүүрэг бий болгох, малчдын эрүүл мэнд нийгмийн асуудлыг цогцоор авч үзэх, зөв оновчтой менежментээр хөдөлмөрөө хорших асуудал амьдралаас урган гарч байгааг үндэслэн тус хөтөлбөрийг боловсруулжээ.
“Залуу малчин“ хөтөлбөр мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэх, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар болгох нөхцлийг бүрдүүлж, бэлчээрийн мал маллагааны уламжлалт болон дэвшилтэт арга ухаанд сургаж, мэргэшүүлэх малчдын залуу халааг бэлгэхэд чиглэжээ.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ залуу малчдын сургуулийн насны хүүхдүүдийг сумын сургуулийн дотуур байранд хамруулах, орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн тодорхой хувийг залуу малчдын хөгжлийг дэмжихэд зориулах, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч залуучуудыг дэмжих зорилгоор төсөл, хөтөлбөр, сангийн журмаар зээл олгох, туршлага судлах ажлыг зохион байгуулах зэрэг үе шаттай ажлууд хийхээр тусгажээ.

Ховд аймгийн хэмжээнд мал аж ахуйн салбарт 2016 оны эцсийн байдлаар 15,6 мянган малчин ажиллаж байгаагийн 5,4 мянга буюу 34,8 хувь нь 18-37 насны малчид юм. Өмнөх оныхоос залуу малчдын тоо 70 гаруй малчнаар буурсан байдаг.
А.Бямбасүрэн