"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-д хэд хэдэн санал хүргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг, Оюутолгой ХХК-нийн хамтарсан аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан "Харилцааны хороо" дөрөвдүгээр хурал болж, хэд хэдэн саналыг "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн Удирдах зөвлөл-д оруулахаар боллоо.
Ханбогд сумын дулаан хангамжийг сайжруулах, Өмнөговь аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд мэс заслын тоног төхөөрөмж нийлүүлэх, Даланзадгад суманд 100 хүүхдийн цэцэрлэг барих төслийг 2017 оны үлдэгдэл санхүүжилтэд багтаах боломжтой гэсэн зөвлөмж хурлаас гаргаж, сангийн Удирдах зөвлөлд танилцуулахаар болжээ. Энэ асуудлуудыг "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн Удирдах зөвлөлөөр урд нь хэлэлцэж байсан юм.
Мөн "Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн төлөөлөл болгож аялал жуулчлалыг хөгжүүлэх, аймаг орон нутгаа сурталчлах зорилго бүхий баримтат киноны төслийн явцтай танилцлаа.
Д.Мишигсүрэн