Иран-Иракийн хил орчимд 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ТЕГЕРАН. /Шиньхуа/. Иран болон Иракийн хил орчимд 7.2 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 90 хүн амиа алдаж, 300 хүн гэмтэж бэртсэн нь тогтоогдоод байна гэж “Шиньхуа” агентлаг мэдээллээ.
Орон нутгийн цагаар ням гарагийн 21:5 цагт Иракийн Сулеймания хотоос өмнө зүгт 103 км зайтай орших нутагт газар хөдөлсөн аж. Ирактай хиллэдэг Иран улсын хэд хэдэн мужид газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Энэ газар хөдлөлтийн улмаас Ираны 20 гаруй тосгонд байшин барилга эвдэрч нурснаас гадна цахилгааны болон ус дамжуулах шугамууд гэмтжээ.
Хоёр улсын холбогдох албаны хүмүүс газар хөдлөлтийн голомтод ажиллаж байна.

Г.Доржханд