Хүйтний эрч чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт энэ сарын 13-20-ныг хүртэл цаг агаар ямар байх урьдчилсан төлөвийг танилцуулж байна. Өнөөдрөөс Баянхонгор аймгийн зүүн хагаст, цаашид хангайн уулархаг нутгаар хур тунадас, цас орно. Салхи говийн нутгаар 12-16м/с хүрч ширүүсч явган шороон шуурга шуурах бол хангайн уулархаг нутгаар шөнөдөө 15-23 градус хүйтэн, өдөртөө 8-12 градус хүйтэн, Гурванбулаг, Байдрагийн нутгаар шөнөдөө 18-26 градус хүйтэн байх төлөвтэйг аймгийн УЦУОША-аас мэдээллээ.
Мөн говийн нутгаар шөнөдөө 9-13 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус хүйтэн, Эхийн голын нутгаар шөнөдөө 9-11 градус, өдөртөө 8-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-6 градус хүйтэн байх аж.
Олон жилийн дунджаар Баянхонгор аймагт агаарын температур 11 дүгээр сард Байдраг, Гурванбулаг, Заг, Галуут, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг сумын нутгаар 13-19 градус, Баянлиг, Шинэжинст, Баян-Өндөрийн нутгаар 1.5-7.4 градус, бусад нутгаар 8-12 градус хүйтэн байдаг байна. Мөн сард Эрдэнэцогтын хойд хэсгээр 4.1-7.5 мм, бусад нутгаар 0.7-4.0 мм хур тунадас ордог бөгөөд ихэнх нутгаар 2-8 см зузаан цас тогтдог боловч цас их орсон жил 20 см хүрдэг. Цасан шуурга жил бүр 2-5 удаа, зарим жил 6-8 удаа, салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол жил бүр 3-5 удаа ажиглагддаг ажээ.
Б.Мөнхзул