Хүйтний эрч чангарахыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-12 21:59:03
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Сэлэнгэ аймгийн бүх сумдын нутгаар хүйтний эрч чангарахыг УЦУОШГ-аас онцгойлон анхаарууллаа.
2017 оны 11-р сарын 12-ны 20 цагаас 11-р сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруунаас 7-12 м/сек. Шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус хүйтэн байх нь. Сүхбаатар хот орчмоор үүлшиж, ялимгүй цас орно. Салхи баруун хойноос 7-12 м/сек, шөнөдөө 13-15 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
2017 оны 11-р сарын 14-нөөс 11-р сарын 18-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 15-нд ихэнх сумдын нутгаар цас орж, салхи шуургатай байна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруунаас 4-9 м/сек. Хүйтэрч шөнөдөө 17-22 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 17-ноос өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Ч.Отгонцэцэг
相关新闻