Пауэрлифтингийн дэлхийн аваргыг хүлээн авч уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-10 14:46:23
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын уугуул Хүрэлчулууны Угтахбаяр 2017 оны пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медальтай иржээ.
Саяхан ОХУ-ын нийслэл Москва хотноо болсон 2017 оны пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 128 кг-ын жинд Сэлэнгийн тамирчин Х.Угтахбаяр алтан медаль хүртжээ. Тэрээр энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон байна.
Монгол Улс болон Сэлэнгэ нутгийнхаа нэрийг дэлхий дахинаа цуурайтуулсан шинэхэн аварга Х.Угтахбаярыг аймгийн Засаг дарга Ш.Оргил хүлээн авч уулзан цаашдын уралдаан тэмцээнд нь амжилт хүслээ. Аймгийн даргын хувьд түүнийг энэхүү пауэрлифтингийн дэлхийн аваргын тэмцээнд явахад нь дэмжлэг үзүүлсэн юм. Тамирчин маань ийнхүү итгэлийг зүтгэлээр бахдам амжилтаар хариуллаа.
Ч.Отгонцэцэг
相关新闻