Дэлхийн болон Ази тивийн шатрын аварга Д.Цэлмүүний нэрэмжит тэмцээн болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн биеийн тамир спортын ордонд ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 11-12-ны амралтын бямба, ням гарагуудад сурагчдын дэлхийн болон Ази тивийн шатрын аварга Д.Цэлмүүний нэрэмжит дөрвөн хотын багийн тэмцээн болох гэж байна.
Аймгийн спортын төв ордонд болох энэхүү тэмцээн 7-10 хүртэлх насны болон насанд хүрэгчдийн гэсэн гурван ангилалаар явагдах юм. Тэмцээний насанд хүрэгчдийн багт ОХУ-ын Галуут нуур, Хиагтын район, Сэлэнгэ аймгийн Зүүнхараа, Сүхбаатар болон бусад сумдаас тамирчид оролцох аж.
Тэмцээний ивээн тэтгэгчээр Дэлхийн шатрын холбооны дэд мастер Д.Цэлмүүний гэр бүл, "Шинэ Бадрах" ХХК болон Сайхан сумын "Цэгээн Хуст" ХХК-иуд оролцож байна. Нэрэмжит тэмцээнийг Монголын шатрын холбоо, Сэлэнгэ аймгийн шатрын холбоо, Сэлэнгэ аймгийн биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулахаар бэлтгэлээ базаасан байна.
Тэмцээний ялагч баг шилжин явах цомын эзэн болох юм байна.

Ч.Отгонцэцэг