Шинээр гэр бүл болж буй залууст удамзүйн шинжилгээ хийлгэхийг уриалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр шинээр гэр бүл болж буй залууст удам зүйн шинжилгээ хийлгэхийг уриалж захирамж гаргалаа.
Уг захирамж нь шууд болон алсуур цус ойртолтоос урьдчилан сэргийлэх, ургийн доторх гэрлэлтийг зогсоох, Монгол хүний генийн сан, удмын санг хамгаалах зорилготой гэв. “Монгол удмын сангаа цэвэр ариун авч явахын тулд хань ижлээ сонгохдоо хүн бүр ухамсартай хандах учиртай. Цус ойртвол гэрлэхээс татгалзах арга ухаанд залуу үеэ суралцуулахын тулд өрх бүрийг угийн бичигтэй болгох нь чухал.” гэж хотын дарга П.Мөнхтөр ярьсан юм.
Цусан төрлүүд өөр хоорондоо гэр бүл болоход тэдгээрийн дундаас төрсөн шинэ хүн генийн багцын баяжилгүй төрөх, ингэснээр тэр удамд байсан эмгэг шинж өвчинг тодорхойлох нуугдмал генүүд олширч өвчтэй хүүхэд төрөх, зулбах, улмаар тэр удам тасрах зэрэг аюултай байдаг. Мөн судалгаагаар зулбалт төрөл ойртсон гэр бүлд төрөл ойртоогүй гэр бүлээс таван хувиар их байдгийг нотолсон байдаг ажээ.

Д.Дэлгэрмаа