Оны шилдэг илтгэл шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ЕБС-иуд, цэцэрлэгийн багш нарын дунд жил бүр зохион явуулдаг “Оны шилдэг илтгэл” шалгаруулах эрдэм шинжилгээний хурал боллоо. БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, аймгийн БСУГ хамтран зохиосон дээрх эрдэм шинжилгээний хурлаар 39 илтгэлийг хэлэлцүүлснээс хоёрдугаар шатанд 10 илтгэл шалгарчээ.
Үүнээс аймгийн тэргүүний наймдугаар сургуулийн химийн багш Д.Нарантуяагийн "Асуудал шийдвэрлэх сургалтын технологиор сурагчид мэдлэгийг хэрэглээ болгох нь" илтгэл шилдгээр шалгарч, улсын хэмжээний шалгаруулалтад оролцох эрхээ өвөртөлсөн байна. Тэрээр тус илтгэлдээ химийн хичээлийн мэдлэгийг тухайн хүүхдэд олгох гэж байгаа бол заавал харгалзах контекстэйгээр заах ёстой. Энэ хоёр ойлголтыг салангид авч үзвэл тухайн хүүхэд олж авсан мэдлэгээ амьдралд ашиглаж хэрэглэх чадварыг эзэмшиж чадахгүй гэсэн санааг дэвшүүлэн тавьжээ. Контекс гэдэг нь шинжлэх ухааны нарийн ойлголтыг бодит байдалтай холбож заахыг хэлдэг байна.
Шалгаруулалтын эхний шатыг цэцэрлэг сургуулиуд тус бүр дээр зохион явуулснаас СӨБ-ын 21 илтгэл, ЕБС-ийн 18 илтгэл шигшигдэн шалгаруулалтын хоёрдугаар шатанд орсон юм.

Д.Дэлгэрмаа