Арилжааны 13 банкаар дамжуулж хүүхдийн мөнгийг олгож эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаас нийт хүүхдэд он дуустал хүүхдийн мөнгийг бүрэн олгохоор шийдвэрлэсэн. Ингэснээр 13 банкны дансаар дамжуулан хүүхдийн мөнгийг олгож эхэллээ.
Нийт 1043180 хүүхдэд уг мөнгө олгогдоно. Гэхдээ зөвхөн 8-10 дугаар сарын мөнгийг дансанд нь шилжүүлнэ. Харин үлдэж буй арван нэг, арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг тухайн сарын 20-ноос хойш тухайн иргэний сонгосон банкны дансанд шилжүүлэх юм.
Эдийн засгийн хүндрэлтэй үед хүүхдийн мөнгийг амьжиргаа багатай зорилтот өрхийн 660 мянган хүүхдэд олгоход Засгийн газраас 2017 оны эхний хагас жилд 76,1 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд эхний хагас жилийн эцэст Монгол Улсын эдийн засгийн өсөлт 4-4,5 хувийн өсөлттэй гарч, энэ оны төсвийн орлогын төлөвлөгөө 500 тэрбум төгрөгөөр давж биелэн төсвийн зорилтот үзүүлэлтүүд сайжрах төлөвтэй байгааг харгалзан Засгийн газрын долдугаар сарын 4-ний хуралдаанаар Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй нийт өрхийн хүүхэд бүрт хүүхдийн мөнгийг ялгамжгүйгээр олгохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу хүүхдийн мөнгөө аваагүй байсан 400 орчим мянган хүүхдийн 2017 оны эхний долоон сарын мөнгө болох 140 мянган төгрөгийг өмнө нь авч байсан арилжааны 13 банкны дансаар нь дамжуулан олгосон юм.
Шинэ төрсөн хүүхдийнхээ мөнгийг авахын тулд эх, эцэг нь өөрт ойрхон дурын арилжааны банкинд очиж өргөдлийн маягтыг бөглөн, данс нээлгүүлэн хүүхдийн мөнгөө авах боломжтой. Хэрэв хүүхдийн мөнгө авах өргөдлөө өгсөн боловч мөнгө аваагүй байгаа шинэ төрсөн хүүхдүүдийн хувьд өргөдөл өгсөн сараар нь тооцон энэ онд багтаан нөхөн олгох тул шаардлагатай мэдээллийг оршин суугаа сум, хорооны нийгмийн ажилтнаас тодруулж болох юм.

Б.Туул