Тосонцэнгэл сумын иргэд дүрэмтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-14 20:19:31

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын иргэд хүний амьдрал, нийгмийн харилцааг дан ганц хуулиар зохицуулах боломжгүй учраас сум өөрийн дүрэмтэй болж, сумын амьдралын бүхий л асуудлыг энэ дүрмээрээ зохицуулахаар тусгаж Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар хэлэлцэж "Тосонцэнгэл сумын дүрэм"-ийг баталжээ.

Иргэддээ тулгуурласан, чадвартай, санаачлагатай хариуцлагатай хамт олон болж сум баг, өрх гэр, үр хүүхэд, хүн бүхэн нь ажилтай, орлоготой, сайхан амьдралтай болцгоон хүнд суртал, хүнлэг бус байдал, зохисгүй дутагдал бүртэй эвлэрэхгүй байж эв эеэ эрхэмлэн тусархаг нөхөрсөг, халуун дулаан уур амьсгал бүхий хамт олон болж нутаг орондоо эзэн нь байхын төлөө ажиллаж амьдрах нь  сумын нийт иргэдийн эрхэм зорилго гэдгийг тус дүрмэндээ тусгажээ.

Б.Гантуяа

 

相关新闻