Баруун бүсийн сургалт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль сурталчлах, үүрэг хүлээгчдийн чадавх бэхжүүлэх” бүсчилсэн сургалтыг үндэсний хэмжээнд зохион байгуулж байгаа юм. Баруун бүсийн сургалтыг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран энэ сарын эхэнд Ховд аймагт зохион байгууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль өнгөрсөн онд батлагдсан бөгөөд хуулийн хэрэгжилтийг сайжруулахын тулд хуулийн тухай мэдээллийг төрийн ба төрийн бус байгууллага, олон нийт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох, хуулийг сурталчлах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Уг чадавхжуулах сургалтад баруун зургаан аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын гишүүд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн гишүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 40 гаруй хүн оролцов.
Тэдэнд орон нутагт бодлогын хэрэгжилтийг хангаж, зохион байгуулагч нарт хүн ам дундаа хүүхэд, залуучууд, гэр бүл хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлого, эрх зүйн шинэчлэлийн талаар нэгдсэн мэдээлэл өгч, ойлголтоо тодорхой болгож зөвлөлдөн, шаардлагатай гарын авлагаар хангажээ.
А.Бямбасүрэн