Төрийн дээд шагнал гардуулах ёслол болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-08 13:55:30
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өчигдөр буюу энэ сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагнах шагналын үйл ажиллагаа АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын байранд боллоо.
Төрийн дээд одон медалийг Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар гардуулан өгсөн юм. Ингээд “Цэргийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор ХЦ-ийн 0243-р ангийн ахмад ажилтан Л.Батцагаан, “Алтан гадас” одонгоор Хөтөлийн Цемент шохой ХХК-ийн засварчин Б.Батсайхан, диспетчер Г.Гантулга, Сайхан сумын “Номгон тариа” ХХК-ийн захирал А.Амараа, Баянгол сумын иргэн Л.Баянжаргал, “Хараа” багийн малчин Р.Жигжид, мөн сумын гуравдугаар багийн малчин Л.Нина, ахмад настан Ю.Отгонцэвэл, Сүхбаатар сумын хоёрдугаар сургуулийн багш О.Ганцэцэг, гуравдугаар сургуулийн ахмад багш З.Дунжидмаа, ахмад настан Л.Шатар, ахмад уран бүтээлч Б.Лувсанжав, ахмад настан Н.Пүрэвсүрэн, Хүдэр сумын ЭМТ-ийн эрхлэгч Г.Нармандах, “Хүдэр өргөө” ХХК-ийн захирал Г.Ширэндэв, Мандал сумын хоёрдугаар сургуулийн захирал П.Сэлэнгэ, Алтанбулаг сумын “Бөхлөө хангай” ХХК-ийн захирал Ё.Эрдэнэцогт нарыг шагнажээ.
“Цэргийн хүндэт медаль”-иар Жавхлант сумын Цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч Б.Ганболд, Сүхбаатар сумын ахмад настан, цагдаагийн газрын ахмад ажилтан Ц.Ганболд, Хилийн 0101-р ангийн авто техникийн албаны дарга А.Лхагвадорж, Аймгийн ШШГА-ны нябо Б.Улам-Оргил, Хөдөлмөрийн хүндэт медалиар Сүхбаатар сумын ахмад настан Ш.Алдархишиг, Г.Бямбаа, Сүхбаатар сумын ЗДТГ-ын ХАА-н тасгийн дарга Н.Хишиг, Сүхбаатар сумын ахмад настан Ц.Ундармаа, Сүхбаатар сумын иргэн Ч.Батдорж, аймгийн ГХБХБГ-ын мэргэжилтэн З.Энхжаргал, Аймгийн Номын сангийн номын санч Л.Доржханд, Санхүүгийн хяналт аудитын албаны байцаагч Ш.Мөнхжаргал, аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Л.Оюунгэрэл, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын ГУБайцаагч Б.Чимгээ, Баянгол сумын ЕБС-ийн сантехникч Д.Чулуундаваа, УБТЗ-ын Мандал сум дахь төмөр замын барилгын бригадын дарга Г.Оюунчимэг, Жавхлант сумын ахмад настан Х.Мандаа, Жавхлант сумын ЕБС-ийн сургалтын менежер С.Цогзолмаа, Зүүнбүрэн сумын цэцэрлэгийн багш Б.Наранцацралт, Ерөө сумын ахмад настан Л.Эрдэнэцэцэг, Ерөө сумын Бугант тосгоны эмнэлгийн мэс заслын сувилагч Я.Баяраа, Бугант тосгоны ЭМТ-ийн арга зүйч Б.Оюун-Ундрах, Баянгол сумын Баян багийн ӨЭМТ-ийн статистикч бага эмч Б.Энхзул, бага эмч Ж.Золзаяа нар шагнуулж төр түмнээрээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻