Баянгол сумын сургууль аймагтаа анхны Алтан гадас одонт сургууль боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль нь аймагтаа анхны төрийн одонт сургууль боллоо.
Д.Сарангэрэл захиралтай тус сургууль улсын хэмжээнд тав, аймагтаа анхны гэсэн тодотголтойгоор Улсын тэргүүний сургуулийн болзлыг хангаж байсан бол өнөөдөр аймгийн сургуулиудаас анх удаа төрийн дээд шагнал “Алтан гадас” одон хүртлээ. Энэхүү хүндтэй шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэд дарга Б.Саруул гардуулан өглөө.
Төрийн одон гардуулах хүндтэй арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, Баянгол сумын ИТХ-ын дарга Р.Батжаргал, Засаг дарга С.Ариунбат болон тус сургуулийн үе үеийн багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, төгсөгчид оролцжээ. Энэ үеэр БСШУСЯ-ны “Жуух бичиг”-ээр багш Б.Мөнхжаргалыг шагнасан байна. Түүхийн хуудаснаа тодоос тод мөртэйгөөр бичигдэн үлдэх энэхүү үйл явдал нь тус сургуулийн үе үеийн удирдлага, багш, сурган хүмүүжүүлэгчид, суралцагчид, эцэг эхчүүдийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл төдийгүй үе үеийн орон нутгийн төр захиргааны байгууллагын оновчтой бодлого шийдвэр, олон арван хөрөнгө оруулагчдын дэмжлэг, өнөөдөр ажиллаж байгаа тус сургуулийн удирдлага, хамт олны ололт амжилт, зөв менежментийн үр дүн хэмээн тус сургуулийн хамт олон үзэж байна.

Ч.Отгонцэцэг