Архивын нээлттэй өдрөөр үнэ төлбөргүй лавлагаа олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Мөн аймгийн архивт хадгалагдаж байгаа хосгүй үнэт баримтуудын дээжис болон аймгийн архиваас ашиглаж, ном болгон гаргасан бүтээлүүдийн дээжээр үзэсгэлэн гаргав. Энэ өдөр нийтдээ 40 хүн архивын лавлагаа авах хүсэлт гаргаснаас 20 хүнд архивын лавлагааг үнэ төлбөргүй олгож үйлчилсэн байна.
Архивын ерөнхий газраас Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан Монгол төрийн архивын үйл ажиллагаа, түүхэн замнал, хөгжил дэвшлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор “Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа юм.
А.Бямбасүрэн