Сири улс Парисын хэлэлцээрт нэгдэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
БОНН. /Би-Би-Си/. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай Парисын хэлэлцээрт нэгдэхээр бэлтгэж байгаагаа Сири улс мэдэгдсэнээр энэ хэлэлцээрийг эсэргүүцэж буй ганцхан улс үлдлээ. Энэ нь АНУ юм.
2015 онд байгуулсан Парисын хэлэлцээрт Сири болон Никарагуа гэсэн хоёрхон улс л нэгдээгүй үлдсэн байсан билээ.
Никарагуа улс өнгөрсөн сард уг хэлэлцээрт нэгдсэн бол Германы Бонн хотноо одоо болж буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх “COP23” бага хуралд оролцож байгаа Сирийн Байгаль орчны дэд сайд Вадах Катмави өчигдөр мэдэгдэл хийхдээ “Арабын Бүгд Найрамдах Сири Улс Парисын хэлэлцээрт нэгдэхээр бэлтгэж байна” гэжээ. Сири улс нь дайн байлдаантай байгаа учир уг хэлэлцээрт нэгдэх сөхөөгүй өдийг хүрсэн юм.
АНУ уг хэлэлцээрт нэгдсэн хэдий ч тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ хэлэлцээрээс гарна гэдгээ өнгөрсөн зургадугаар сард албан ёсоор зарлаад “Парисын хэлэлцээр нь Хятад, Энэтхэг зэрэг өрсөлдөгч улс орнуудад л ач тусаа өгнө. Энэ хэлэлцээрийг дагаж мөрдсөнөөр манай улс 6.5 сая ажлын байраа алдаж, 3 их наяд долларын хохирол амсана. Тиймээс бид 2020 оныг хүртэл хэрэгжүүлэх уг хэлэлцээрийг дагаж мөрдөж чадахгүй” гэсэн юм.
Үүний улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг ирэх сард Парис хотноо болох уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх уулзалтад уриагүй гэж Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мөн мэдэгдсэн байна. 12 дугаар сарын 12-нд болох Парисын хэлэлцээрт санхүүжилт босгох эвсэл байгуулах зорилго бүхий уг уулзалтад 100 гаруй орон болон төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг Франц уриад байгаа аж.
Статистик мэдээнээс үзэхэд, өнөөдөр дэлхийн хэмжээнд ялгарч буй хүлэмжийн хийн тэн хагасыг АНУ, Хятад ба Европ ялгаруулж байна .

Г.Доржханд