Ухаалаг утсанд зориулсан цахим үйлчилгээ иргэдэд хүрч эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас иргэдэд мэдээ, мэдээллийг шуурхай хүргэх, төрийн байгууллагуудын иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний талаарх бүхий л мэдээллийг багтаасан аппликэйшныг хэрэглээндээ нэвтрүүлж эхэллээ.
Ухаалаг утсанд зориулсан цахим үйлчилгээг иргэд хэрэглэснээр төрийн байгууллагад хандан гаргах санал, өргөдөл, гомдлоо өөрийн биеэр цаг алдалгүй шуурхай өгөхөөс гадна төрийн үйлчилгээтэй холбоотой хүссэн мэдээллээ найдвартай авах бүрэн боломжоор хангагдаж байгаа юм.
Энэхүү аппликэйшнийг андройд үйлдлийн системтэй бүх утас болон Iphone брэндийн гар утаснуудад үнэ төлбөргүйгээр суулган ашиглах боломжтой юм.

Ч.Отгонцэцэг