Сэлэнгэ аймгийн архивт 31710 хадгаламжийн нэгж хадгалагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын Төрийн архивын тасгаас “Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.
Өдөрлөгийн үеэр архивын баримтын дээжээр үзэсгэлэн гаргаж, архивын лавлагаа үйлчилгээг иргэдэд үзүүлэн Төрийн архивын үйл ажиллагааны талаар байгууллага, иргэдийн санал хүсэлтийг сонсож, санал асуулга авч байлаа. Мөн архивт хадгалагдаж байгаа кино, гэрэл зураг, дуу авианы баримтыг нийтэд дэлгэн үзүүлж, Төрийн архивын үйл ажиллагааг байгууллага, иргэд олон нийтэд сурталчлан таниуллаа. Сэлэнгэ аймгийн Төрийн архивт 1931-2016 оны гурван хадгаламжийн сан бүхий 152 хөмрөгийн 214 дансны 31710 хадгаламжийн нэгж хадгалагдаж байдаг байна.
Өдөрлөгийн нээлтэнд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц, Б.Хишигням эрхлэгчтэй архивын тасгийн хамт олон болон иргэдийн төлөөлөл оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан архивын үйл ажиллагаа, түүхэн замнал, хөгжил дэвшлийг олон нийтэд сурталчлан таниулах үндсэн зорилготойгоор зохион байгуулагдаж буйгаараа онцлогтой боллоо.

Ч.Отгонцэцэг