Нийслэлийн 230 аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-11-06 13:27:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НЗДТГ, "Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв" хамтран энэ сарын 10-12-нд “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдааг "Мишээл экспо" төвд зохион байгуулна.
Энэ талаар өнөөдөр зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. “Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Дэмбэрэл “Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцох иргэд, аж ахуйн нэгжүүдийг бүртгэх ажил бүрэн дууссан. Үзэсгэлэн худалдаанд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 230 аж ахуйн нэгж оролцоно. Тухайлбал, оёдлын чиглэлийн 64, ноос ноолуурын чиглэлийн 32, хүнсний  31, арьс ширний 35, бэлэг дурсгал 3, гар урлал 15, гоо сайхны 6, эсгий урлалын 12, гутал үйлдвэрлэлийн 6, гоёл чимэглэлийн 8, үслэг эдлэлийн 2 аж ахуйн нэгж  бүртгүүлээд байна. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг нэмэх, түнш байгууллагууд, захиалагчидтай холбоо тонтоох боломжийг бүрдүүлэх зэрэг давуу тал бий болно" хэмээв.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
相关新闻