Архивын лавлагааг үнэ төлбөргүйгээр олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-11-04 16:27:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож буй.

Энэ хүрээнд Батлан хамгаалах төв архиваас энэ сарын 6-нд лавлагаа, мэдээллийг иргэдэд үнэ төлбөргүйгээр олгох юм. Түүнчлэн баримтат кино, архивын баримтыг дэлгэн үзүүлэхийн сацуу гэрэл зургийн бичил үзэсгэлэн гаргана.

Үүний зэрэгцээ Архивын ерөнхий газраас “Орчин цагийн төрийн архив-90 жил” нээлттэй хаалганы өдөрлөгийг орон даяар зохион байгуулах аж.
Б.Туул
相关新闻