Сумын иргэд эрүүл мэндийн мэдээллийн "Цахим сан"-тай болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хушаат суманд "Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн иж бүрэн үзлэг оношилгоо" зохион байгуулагдаж байна.
Аймгийн засаг дарга Ш.Оргилын санаачлагаар "Сүрьеэгүй-Сэлэнгэ хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд энэхүү арга хэмжээ болж байгаа юм. ХӨСҮТөв, аймгийн ЭМГ, Хушаат сумын ЭМТ хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 03-06-ны өдрүүдэд болох юм.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд ерөнхий эмчийн үзлэг, бие бялдрын түвшинг тогтоон дотор, сүрьеэ, мэдрэл, нүд, чих, хамар хоолой, эмэгтэйчүүд, мэс засал зэрэг нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийх ажээ. Түүнчлэн хэт авиан оношлогоо, эмэгтэйчүүдийн умай, өндгөвчний эхо, цусны шинжилгээ, рентген оношлогоо зэрэг үйлчилгээнүүд үнэ төлбөргүй явагдах гэнэ.
Мөн 1952, 1957, 1962, 1967, 1972, 1977 онд төрсөн иргэд ЭМД болон НДД-тэйгээ ирж гурван багц оношлогооноос сонгон үйлчилгээ авах боломжтой юм байна. Хушаат сумын иргэдэд ийнхүү үзлэг оношлогоогоор үйлчлэхийн зэрэгцээ тус сумын иргэдийн эрүүл мэндийн мэдээллийн "Цахим сан"-г бий болгох ажлыг давхар гүйцэтгэж байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг