Төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа хангагдаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-03 21:24:48
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах зорилгоор аймгийн Засаг дарга саяхнаас “Сэлэнгэ орон сууц” хөтөлбөрийг шинээр хэрэгжүүлэн ажиллаж эхлээд байгаа.
Энэхүү хөтөлбөрийн хүрээнд шинээр байгуулагдсан “Сэлэнгэ орон сууц” ОНӨААТҮГ-аас тус аймгийн Баянгол суманд “Ган Мон Энжелс” ХХК-ийн хөрөнгө оруулалтаар баригдсан таван давхар, 30 айлын нийтийн орон сууцнаас урьдчилгаагүй, хүүгүй зээлийн хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр төрийн албан хаагчдад олгох үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Эл шинэ орон сууцанд хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр тус сумын ЗДТГ-ын газрын даамал н.Золзаяа, багш Д.Оюунбалтмаа, эмч н.Гэрэлхүү, хэсгийн төлөөлөгч н.Ням-Очир нар хамрагдсан байна. Тус үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, сумын Засаг дарга С.Ариунбат нар оролцож, шинэ байрны түлхүүрийг төрийн албан хаагчдад гардуулан өгчээ. 
Ч.Отгонцэцэг
相关新闻