Сэлэнгэ аймгийн төвийн айл өрхийн 80 хувь нь цахилгааны үнийн хөнгөлөлт эдэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Шөнийн тарифын хөнгөлөлт эхэлж байгаатай холбогдуулан айл өрхүүдэд цахилгаан хэрэглээгээ зөв зохистой тохируулж, оруулгын утас, цахилгаан хэрэгслийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллахыг “Сэлэнгэ Дарханы цахилгаан түгээх сүлжээ” компанийн хамт олноос анхаарууллаа.
Аймгийн төвийн болон 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүс дэх хоёр тарифт тоолууртай өрхийн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлөхөөр “Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам”-д заасан. Иймээс энэ журамд заасан хөнгөлөлтөд Сэлэнгэ аймгийн төвийн 21 гаруй мянган иргэдийн 80 хувь нь хамрагдах боломжтой болж байна. Хөдөө орон нутгийн хэрэглэгчдийн хувьд хөнгөлөлт тооцох цагуудад хэрэглээний хязгаар заагаагүй, хөнгөлөлтийг 11 дүгээр сарын 1-нээс ирэх оны 4 дүгээр сарын 1 хүртэл мөрдөх юм.
Хөнгөлөлт эдлэхийн тулд өмнө нь хэрэглэсэн ЦЭХ-ний төлбөрөө бүрэн барагдуулсан байх шаардлагатай аж. Хөнгөлөлт эдлэх цагийг зарим хэрэглэгч тохиромжгүй гэж шүүмжилж байгаа ч үүнийг мэргэжлийн байгууллагаас “улсын эрчим хүчний ачаалал хамгийн ихдээ 17-22 цагийн хороонд байдаг. Тэгэхээр 21 цагаас өмнө шөнийн тарифыг тогтоовол хүчин чадал хүрэлцэхгүй бөгөөд эрсдэл үүсэх магадлалтай” хэмээн тайлбарлаж байна.

Ч.Отгонцэцэг