Үндэсний хөгжмийг сурталчлан таниулах сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-11-03 10:30:52
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын хөгжмийн ангийн уран бүтээлчид үндэсний хөгжмийг сурталчлан таниулах сургалт зохион байгуулав.
Монгол үндэснийхээ эгшиглэнт аялгууг уянгалуулан дуугардаг үндэсний буюу ардын хөгжмийн онцлог, үүсэл, түүх төрөл зүйлийг таниулах зорилго бүхий энэхүү сургалтад Сүхбаатар сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн 6-9-р ангийн сурагчид хамрагдсан байна. Эдгээр ангиудад дуу хөгжмийн хичээлээр тусгайлан ордог хөгжмийн боловсрол олгох цагийг ашиглан энэхүү хичээлийг заажээ. Ийнхүү АДБ-ийн "Сэлэнгийн долгио" чуулгийн уран бүтээлчид эдгээр хүүхдүүдэд үндэсний хөгжмийг сурталчлан таниулах сургалтыг зохион байгуулсан нь хүүхдийн сонирхлыг татахаас гадна, үр өгөөжтэй, хөгжмийн боловсролд нь хөрөнгө оруулалт өгсөн сайхан ажил болсон байна. 
Ч.Отгонцэцэг
相关新闻