Пауэрлифтингч Б.Чимэдцэрэн дэлхийн дээд амжилт тогтоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-11-02 10:02:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын пауэрлифтингийн тамирчин Б.Чимэдцэрэн Филиппин улсад зохион байгуулсан хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 120 кг-д 362,5 кг шахсан амжилтаар алтан медаль хүртсэн юм. 
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны тамирчин Б.Чимэдцэрэн ийнхүү IPF холбооны 120 кг жинд дэлхийн рекорд /дээд амжилт/ тогтоосон байна. Түүний энэ амжилтыг Ази тивийн рекордод бүртгэсэн бол өнгөрсөн лхагва гарагт дэлхийн дээд амжилтад бүртгэж авсан байна. Б.Чимэдцэрэнгийн хувьд Ази тивийн АШТ-д гурав түрүүлж, ДАШТ-ээс хошой мөнгөн медаль хүртсэн Монголын шилдэг пауэрлифтингийн тамирчин юм.
 

Д.Өлзий

相关新闻