Пакистанд нэгэн эмэгтэй олон хүнийг хортой сүүгээр хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-10-31 21:24:47
ИСЛАМАБАД. /Ройтерс/. Пакистанд нэгэн эмэгтэй нөхрөө болон нөхрийнхөө хамаатны 12 хүнийг хордуулан хөнөөсөн хэрэгт сэжигтнээр татагдан баривчлагдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

Пакистаны цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр, Асия Биби гэгч эмэгтэй өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт нөхөртөө өгөх сүүнд үхэлд хүргэх аюултай хор хийжээ. Харин нөхөр нь сүүг тухайн үед уугаагүй байна. Хортой сүү удалгүй "тараг" болж хувирчээ. Нөхөр нь болон түүний 12 хамаатан үүнээс уусны улмаас хордож үхсэн бол 14 хүн эмнэлэгт хүргэгджээ. 

Сэжигтэн эмэгтэй нь өнгөрсөн есдүгээр сард ар гэрийнхнийхээ шахалтаар буюу хүчээр түүнтэй гэрлэсэн аж.

Пакистанд, ялангуяа хөдөө орон нутагт ядуу охид эмэгтэйчүүдийг хүчээр хүнтэй гэрлүүлэх тохиолдол цөөнгүй гардаг байна. Асия Биби нь гэрлэснийхээ дараа төрхөм рүүгээ оргон зугтах гэж байгаад баригдаж байсан гэсэн мэдээлэл байна.

Г.Доржханд
相关新闻