Сэлэнгэ аймгийн ИТХ-аас Засгийн газарт санал хүргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын YI хуралдааны хэлэлцэж шийдвэрлэсэн нэг чухал асуудал нь Монгол Улсын үр тарианы тал хувийг дангаараа хангадаг онцлогтой Сэлэнгэ аймгийг “эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан эрхлэх бүс нутаг” болгох саналыг Монгол Улсын Засгийн газарт өргөн барих саналыг төлөөлөгчид 100 хувь дэмжлээ.
2009 онд аймгийн ИТХ-аас Сэлэнгэ аймгийг эрчимжсэн МАА, газар тариалангийн бүс болгох, үүнтэй холбоотой хаана ямар үйл ажиллагаа явуулах вэ гэдгийг тодорхойлсон тогтоолыг баталж байсан юм. Харин энэ тогтоолоо улсын хэмжээнд шийдвэрлүүлж, цаашид МАА-г газар тариалантай хослон эрхлэх, тэр дундаа эрчимжсэн МАА руу чиглүүлэх зорилгоор ийнхүү Монгол Улсын Засгийн газарт өргөн барих гэж байна.

Ч.Отгонцэцэг