Төв аймагт 50 ортой хүүхдийн эмнэлэг барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн нарийн бичгийн даргын орлогч, мэргэжилтнүүд Төв аймагт өнгөрсөн баасан гарагт айлчиллаа.
Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан бөгөөд БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сантай хамтын ажиллагаа өргөжүүлж, Зуунмод хотод 50 ортой хүүхдийн эмнэлэг барихад тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Энхтайван хөгжлийн сангийн төлөөлөгчид саналыг хүлээн авч, "холбогдох хүмүүстэйгээ зөвлөлдөөд эргээд хариу мэдэгдэнэ. Бид урьд өмнө хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийн үр дүнтэй танилцах, түнш байгууллагуудтай цаашид хэрхэн хамтарч ажиллах, ямар төслүүд хэрэгжүүлэх талаар харилцан ярилцахаар айлчилж байна" гэж БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сангийн нарийн бигийн даргын орлогч, элчин сайд Ванг Хуа хэлсэн юм.

Төлөөлөгчид Монгол, Хятадын найрамдлын бэлгэдэл болсон “Хүмүүн” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. 150 хүүхдийн багтаамжтай тус цэцэрлэгийг Энхтайван хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жил “Хүмүүн цогцолбор” бага сургуулийн ард барьж ашиглалтад оруулсан юм. Өнөөдөр энд 87 хүүхэд хүмүүжиж байна.
Т.Төмөр