Мал сүргээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй явуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум мал сүргээ халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй явуулахын зэрэгцээ малд үзүүлэх урьдчилан сэргийлэх үйлчилгээг үзүүлдэг мал үржлийн нэгжүүдийн ачааллыг хөнгөвчлөх байртай болсон байна.
Орхонтуул сумын ЗДТГ-аас мал сүргийг паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх ажлыг эрчимтэй явуулахын зэрэгцээ мал үржлийн нэгжүүдийн ажлын ачааллыг хөнгөвчлөх зорилгоор малын угаалгын ванн болон тарилгын хашааг барьж ашиглалтад оруулсан байна. Энэхүү мал угаалгын ванн болон мал тарих хашааг сумынхаа иргэд, аж ахуйн нэгжийн хандив тусламжаар барьж байгуулжээ.
Түүнчлэн өнөөдрийн байдлаар сумын хэмжээнд нийт 169223 хонинд цэцэг өвчний вакциныг, 8500 толгой төлд шөвөг яр өвчний вакциныг мөн ДХХ-ийн эсрэг вакциныг 2600 богт, гахайн мялзан өвчний эсрэг вакциныг 200 толгой гахайд тус тус хийсэн аж. Мөн паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд үхэр 1850 толгойд, бод 15000 толгойд, бруцеллёзийн вакцинийг 18200 бод мөн 5000 толгой бог малд хийгээд байгаа ажээ.

Ч.Отгонцэцэг